"1-5 насны 129 хүүхэд тусгаарлах ажиглалтад байна"


Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны ажилтан Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. 

Зоонозын өвчин судлалын баг өчигдөр хоёр тусгаарлах байранд эцсийн ариутгал халдваргүйтгэл хийсэн. 

Зургаадугаар сарын 26-нд 77 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо 2,632 хүн ажиглалтад байна. 

  • 1-5 насны 129 хүүхэд 
  • 54 жирэмсэн эмэгтэй
  • архаг хууч өвчтэй 343 хүн тусгаарлах ажиглалтад байна. 

Тэдгээр хүнд 42 их эмч, 76 резидент эмч, эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Мөн COVID-19 халдвартай өвчтөнд 188 сувилагч, 112 асрагч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаагаас 51 нь архаг хууч өвчтэй хүн байгаа. Харин зургаа нь эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа бөгөөд гол төлөв архаг хууч өвчтэй, өндөр настай, биеийн байдал хүнд байна. 

Эдгээр хүнд 14 эмч, 42 сувилагч үйлчилж байна. 

Өчигдөр орон нутгийн галт тэргэнд төмөр замын 13 эмч коронавирус илрүүлэх асуумж судалгааг нийт 7,200 гаруй зорчигчид хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

24 цагийн 119 тоот дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнд Орос, Америк, Солонгосоос дөрвөн монгол иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөмж авсан. 

Манай иргэдийн дуудлагын 50 гаруй хувь нь үйлчилгээний газруудад худалдагч үйлчлэгч нар  амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Тиймээс үйлчилгээний газар ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, амны хаалт заавал зүүх ёстой" гэлээ. 

Эх сурвалж:''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.