Ливерпүүл Премьер лигийн АНХНЫ цомоо Манчестер Ситигийн талбайд өргөнө


Английн Премьер лигийн 31 дүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болсноос Челси клуб талбайдаа Манчестер Сити клубийг хүлээн авч 2:1 харьцаагаар хожлоо. Ингэснээр хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж буй Манчестер Сити тэргүүлэгч Ливерпүүлээс 23 оноо хоцорсон хэвээр үлдэж, Ливерпүүл түрүүлэх болзлоо хангалаа.

Ливерпүүл клуб Английн дээд лигт хамгийн сүүлд 1990 онд түрүүлж байсан бөгөөд ийнхүү 30 жилийн дараа дээд лигийн аварга болж байна.

Ливерпүүл клуб энэ тойрогт Кристал Палас клубийг талбайдаа 4:0 харьцаагаар буулган авсан. Хэрэв Манчестер Сити Челсиг хожсон бол Ливерпүүл дахин хожил авах шаардлагатай болох бөгөөд тэд дараагийн тойрогт хоорондоо учраа таарах байв.

Харин Манчестер Сити хожигдсоноор Ливерпүүл Премьер лигийн анхны, Английн дээд лигийн 19 дэх цомоо өргөх болзлоо хангасан бөгөөд хамгийн том өрсөлдөгч Манчестер Ситигийн "Этихад" цэнгэлдэх хүрээлэнд цомоо гардан авах боллоо.

Өнгөрсөн улирлын аварга Манчестер Ситиг талбайдаа буулган авахад Челсигээс Кристиан Пулисик /36'/, Виллиан /78'P/ нар гоолдсон бол зочдоос Кевин Де Брюне гоол /55'/ оруулж, Фернандиньо улаан хуудас /77'/авсан байна.

Эх сурвалж: ''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.