Монголын 2 тулаанч БНСУ-д холимог тулаанаар хүч үзнэ


БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн 2020 оны 7 дугаар сарын 18-нд болохоор товлосон бөгөөд тус тэмцээнд Монголын 2 тулаанч оролцоно.

 

Энэ удаагийн тэмцээнд сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ болон Н.Чингүүн гэсэн Монголын хоёр тулаанч хүч, ур чадвараа сорихоор болов.

Холимог тулааны төрлөөр 2020 оны тавдугаар сард 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-д 19 дэх тулаанаа хийнэ. Харин Н.Чингүүн “ROAD FC” холбооны анхны тулаанаа 70 кг-д ROAD-ын гурван тулаанд ялалт байгуулаад байгаа БНСУ-ын 186 см өндөртэй тулаанч Пак Си Вонтой хүчээ сорихоор болжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.