Манчестер Сити Челсид хожигдвол Ливерпүүл цом өргөнө


Английн Премьер лигийн 31 дүгээр тойргийн хүрээнд Ливерпүүл клуб талбайдаа Кристал Палас клубийг хүлээн авч 4-0 харьцаагаар хожлоо. Хэрэв ирэх шөнө тоглох Манчестер Сити клуб Челси клубд хожигдвол Ливерпүүл албан ёсоор цомоо өргөх юм.

Ливерпүүлийн эхний гоолыг 23 дахь минутад Тренд Александер-Арнольд чөлөөт цохилтоос хийсэн бол Мохамед Салах 44 дэх минутад тооны харьцааг 2-0 болгосноор эхний үе дууссан. Харин хоёрдугаар үеийн 55 дахь минутад Фабиньо эсрэг багийн торгуулийн талбайн гаднаас хаалгачийн баруун талд хүчтэй цохин гоолдсон ба эцсийн гоолыг Садио Мане 69 дэх минутад Мохамед Салахын дамжуулалтаар төгсгөлөө.

Ийнхүү Ливерпүүл клуб 86 оноотой болж ард яваа Манчестер Сити клубээс 23 оноо илүү болсон. Манчестер Сити клуб Улаанбаатар хотын цагаар ирэх шөнө буюу зургаадугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Челси клубийн талбайд зочлон тоглоно.

Хэрэв Манчестер Сити клуб тус тоглолтод хожвол Ливерпүүл дахин хожил авах шаардлагатай болох бөгөөд тэд дараагийн тойрогт хоорондоо учраа таарна.

Харин Манчестер Сити хожигдвол Ливерпүүл түрүүлэх болзлоо албан ёсоор хангаж дараагийн тоглолтод буюу лигийн 32 дугаар тойргийн хүрээнд Манчестер Сити клубийн талбайд Премьер лигийн анхны, Английн дээд лигийн 19 дэх цомоо өргөх юм.

Эх сурвалж:  ''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.