“Реал Мадрид” Ла лигийг тэргүүлж, Италийн Сериа А лиг эргэн ирлээ


Аваргын төлөөх өрсөлдөөн нь тун сонирхолтой өрнөж буй Испанийн Ла лигийн хүснэгтийг “Реал Мадрид” клуб тэргүүлж эхэллээ.

“Барселона” бямба гарагт “Севияа”-ын талбайд зочлон тоглож 0:0-ээр тэнцсэн бол урьд шөнө “Реал Мадрид”, “Реал Сосьедед”-ийг 1:2-ээр буулган авч хүснэгтийг манлайлж эхлэв.

Лигт хамгийн олон буюу 33 удаа аварга болсон “Реал Мадрид”, 26 удаа түрүүлсэн “Барселона” клубүүд одоогоор адил 65 оноотой байгаа ч хоорондын тоглолтыг илүүгээр “Эзэн хааны баг” дээр нь бичигдэж буй юм.

Мөн урьд шөнө нэг гоол оруулсан Карем Бензема Ла лигт 165 гоол бүртгүүлж, лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын тавдугаар байрт бичигдэх болжээ.

“Реал Мадрид” сүүлийн 8 тоглолт:                “Барселона” сүүлийн 8 тоглолт:

  • Реал Мадрид – Маллорка                                Барселона – Атлетик Билбао
  • Испаньол – Реал Мадрид                                Селта Виго - Барселона
  • Реал Мадрид – Хетафе                                    Барселона – Атлетико Мадрид
  • Атлетик клуб – Реал Мадрид                           Вияареал – Барселона
  • Реал Мадрид – Алавес                                     Барселона - Испаньол
  • Гранада – Реал Мадрид                                   Валладолид – Барселона
  • Реал Мадрид – Вияареал                               Барселона - Осасуна
  • Леганес – Реал Мадрид                                    Алавес – Барселона

ИТАЛИЙН СЕРИА А ЛИГ ЭРГЭН ИРЛЭЭ

Европын хөлбөмбөгийн топ лигүүдийн нэг Италийн Сериа А лиг гуравдугаар сарын 10-нд завсарлаад байсан бол өнгөрөгч бямба гарагийн шөнө дахин эхэллээ.

Аваргуудын лигийн эрх цаашлаад, лигийн цомын төлөө өрсөлдөж буй “Интер Милан” талбайдаа “Сампдориа”-г 2:1-ээр буулган авч гурван оноо авлаа. Ингэснээр “Интер Милан” тэргүүлэгч “Ювентус”-рүү зургаан оноо ойртож байна.

Сериа А лигийн энэ улиралд хамгийн олон буюу 25 тоглолтод 70 гоол оруулаад байсан “Аталанта” дахин нэг удаа гоолын бороо оруулж, “Соссуоло”-г 4:1-ээр бут ниргэлээ. Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн шатыг амжилттай давсан “Аталанта” одоогоор улсынхаа лигт дөрөвдүгээрт бичигдэж яваа билээ. 

 

Эх сурвалж: gogo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.