Роберт Левандовски, Карим Бензема нар гайхалтай амжилт үзүүллээ


Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн шилдэг довтлогчид болох Роберт Левандовски болон Карим Бензема нар өнгөрөгч тойргийн тоглолтууддаа тун өнгөтэй байж, хувийн амжилтуудаа ахиуллаа.

  • Роберт Левандовски

Германы Бундеслигийн 33-р тойргийн хүрээнд Байерн Мюнхен баг талбайдаа Фрайбург багийг хүлээн авч, 3-1 гэсэн харьцаатай хожжээ. Энэхүү тоглолтод польш довтлогч Роберт Левандовски хоёр гоол оруулсан юм. Ингэснээр тэрбээр Германы Бундеслигийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч болжээ. Түүнээс өмнө 2016-2017 оны улиралд Боруссиа Дортмунд багийн Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянг 31 гоол оруулж, энэхүү амжилтын эзэн болж байсан юм. Харин Р.Левандовски одоогийн байдлаар 30 тоглолтод 33 гоол оруулаад байна.

Германы Бундеслигийн энэ улирлын аваргаар Байер Мюнхен баг тодрох нь ойлгомжтой болсон.

  • Карим Бензема

Испанийн Ла лигийн 29-р тойргийн хүрээнд Реал Мадрид талбайдаа Валенсиа багийг хүлээн авч, 3-0 гэсэн харьцаатай хожжээ. Энэхүү тоглолтод франц довтлогч Карим Бензема хоёр гоол оруулан, Реал Мадрид багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад домогт Ференц Пушкашийг гүйцэж, тавдугаар байранд орж иржээ. Тэрбээр Реал Мадрид багийн төлөө 11 улирал хүчин зүтгэхдээ 243 гоол оруулсан бол Ференц Пушкаш 242 гоол оруулсан байна. Мөн Карим Бензема Ла лигийн түүхэн дэх гадаад тоглогчдын мэргэн буучдын жагсаалтад Самуэль Это’ог гүйцэн, дөрөвдүгээр байранд 164 гоол оруулснаараа бичигдэж эхэллээ.

Реал Мадрид багийн бүх цагийн үеийн мэргэн буучдын жагсаалтыг Кристиано Роналдо 450 гоол оруулснаараа тэргүүлдэг бол Ла лигийн түүхэн дэх гадаад тоглогчдын мэргэн буучдын жагсаалтыг Лионель Месси 440 гоол оруулснаараа тэргүүлдэг ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.