“Наполи” Коппа Италиа тэмцээний аварга боллоо


Тэртээх 1922 оноос эхлэн зохиогдож буй Коппа Италиа тэмцээний 2020 оны аваргын төлөө “Ювентус” болон “Наполи” клубүүд учраа тааран тоглоход, “Наполи” торгуулийн цохилтоор 13 удаагийн аварга “Ювентус”-ийг буулган авлаа.

Тоглолтын үндсэн цаг гоолгүй өндөрлөсөн бөгөөд нэмэлт цаг сунгалгүй шууд 11 метрийн торгуулийн цохилтоор аваргыг тодруулах болсон.

Хашир туршлагатай хаалгач Жанлуижи Буффон болон торгуулийн цохилтын мэргэжилтэн Кристиан Роналду нар “Ювентус”-ийн итгэл найдвар байсан нь гарцаагүй.

Гэвч “Ювентус”-ээс эхний цохилтыг Пабло Дибала гүйцэтгэхэд “Наполи”-ийн хаалгач Алекс Мерет хааж том гавьяа байгуулсан. “Ювентус”-ийн хоёр дахь цохилтыг гүйцэтгэсэн Данило хаалганы дээгүүр цохиж, “Наполи” 4:2-оор хожсоноор түүхэндээ зургаа дахь удаагаа Коппа Италиа тэмцээний аварга боллоо.

Эх сурвалж: ''gogo,mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.