НОЁН УУЛЫГ НҮХЭЛЖ СЭНДИЙЛСЭН ЖИНХЭНЭ ЭЗЭД ХЭН БЭ?


Ноён уулын асуудал сөхөгдөж эхэллээ. Сөхөгдөх нь аргагүй. Сэлэнгэчүүдийн сэтгэлдээ сүсэглэж, зүрхэндээ залбирдаг шүтээн уул шүү дээ. Нутгийн олны амиараа хамгаалж ирсэн Ноён уулыг ухаж төнхсөн эрх мэдэлтнүүд ахиад ирчихсэн юм биш биз гэсэн болгоомжлол сонгуулийн энэ өдрүүдэд зүй ёсоор төрж суугаа. Тиймээс нутгийн олны эргэлзээг тайлж, нэг мөр тайлбарлах нь зүй.  

 

НОЁН УУЛ БА ГАЦУУРТ

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын заагт оршино. Энэ нутагт нийт 230 орчим Хүннүгийн язгууртнуудын булш бий. Өөрөөр хэлбэл Хүннү гүрний үеэс Сэлэнгэчүүд төдийгүй монголчууд тахин шүтэж ирсэн өвөг дээдсийнхээ онгоныг оршоосон ариун газар мөн.

Уг ариун дагшин газарт буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уул орчимд 1995-2010 онд таван аж ахуйн нэгжид ашигт малтмалын 12 тусгай зөвшөөрөл олгосон байдаг.

Уг газарт 1970-1991 онд хайгуул, судалгаа хийсний үндсэн дээр 1992-2000 онд “Гацуурт”, “Гурван гол” компани алтны шороон ордны олборлолт хийжээ. Дараа нь “Каскадиа” компанийн геологичид 1998 онд Гацууртын алтны үндсэн ордыг нээж, улмаар “Сентеррагоулд Монголия” ХХК болсон түүхтэй. Гацуурт ХХК Монгол Улсын хөдөлмөрийн баатар болтлоо өсч дэвжсэн Л.Чинбатынх. Олборлолтод Ноён уулын 146 га талбай өртөж, уурхайн амны 300 орчим га талбайгаас 140 нь эвдэрч нөхөн сэргээлгүй орхижээ. Мөн Гацуурт голын голдиролыг өөрчилж, хэд хэдэн жижиг цөөрөм болгосон ч удаатай.

Л.Чинбат нь Монгол HD телевизийн ерөнхий захирал, “Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбоо”-ны УЗ-ийн гишүүн, Гацуурт компанийн ерөнхий захирал. Геологич мэргэжилтэй энэ эрхэм 1996 онд алтны олборлолт явуулдаг “Гурван гол” ХК-ийг үүсгэн байгуулж хувьцаа эзэмшиж байгаад 1998 оноос бие дааж “Гацуурт” ХХК-г үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл Ноён уулын хөрс шороог 1992-2000 он хүртэл сэндийлж хөл дээрээ боссон ноён бол гагцхүү Л.Чинбат. Гацууртын Л.Чинбат ч хийдгээ хийж, олдгоо олсон.

Ноён уулын энэхүү бүс нутагт олборлолт хийсэн гэж андуурагддаг өөр нэг эрхэм бол “Монзол” ХХК-ийн захирал Ч.Чинбат.

Ноён уулын аманд ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг  “Лучеро” ХХК-ийн хувийг “Монзол” ХХК эзэмшдэг гэх ташаа мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэх болов. Гэвч бодит байдал тийм биш. “Лучеро” ХХК “Монзол” ХХК-тай холбоотой ч бай, үгүй ч бай тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сард Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазтай болгоход уг зөвшөөрөл цуцлагдаж, тус газар улсын мэдэлд бүрэн очсон.

Нэмж тайлбарлахад хайгуулын ажлыг ч уул уурхайн олборлолттой андуурах боломжгүй. Учир нь тухайн талбайд эрдэс баялгийн нөөцийг тогтоох, цаашид уурхайн аргаар олборлолт явуулах боломжтой эсэхийг тогтоодог судалгааны ажил юм.

ГАЦУУРТЫН ОРД БА С.БАЯРЦОГТ

Энд өөр нэг сонирхолтой баримт байна.

2015 оны нэгдүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.  

Харин 2015 оны хоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганаар Гацууртын ордыг ухах эсэх та­лаар санал хураахад 48 гишүү­нээс  26 нь ашиглахыг эсэр­гүү­цэж, 22 нь зүйтэй гэж үзэж байжээ. Тухайн үед ухах нь зөв гэж үзсэн гишүүдийн нэрс дотор Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж,  Н.Номтойбаяр,  Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нарын 22 гишүүн байсан гэдэг юм билээ.

Хэрэв үнэн бол Сэлэнгэ нутгаар овоглодог С.Баярцогт ухахыг дэмжсэн байр суурьтай байсан гэх мэдээлэл анхаарал татна. Сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээж, төрийн өндөр албан тушаалуудыг удаа дараа хашсан С.Баярцогтод Ноён уулыг ухуулахын оронд улсын хамгаалалтад эрт авах боломж байсан нь гарцаагүй. Даанч тийм зүйл болсонгүй.

Энэ явдлын дараа буюу 2015 оны  зургадугаар сарын 05-нд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн  Гацууртын ордын 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болж,  нийт 9-10 жил  алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдаж байсан билээ.

Тиймээс Оюу толгойн гэрээг хийснээр Монголын түүхэнд үлдэж, өдгөө тэрхүү түүхээ сайнаар эсвэл муугаар дурсагдахаа шүүхээр шийдүүлэхээр зэхэж суугаа, нэр дэвшигч С.Баярцогтоос Сэлэнгэчүүдийг төлөөлж асуух үлдлээ. Та яагаад өндөр сэнтийд заларч, өргөн олондоо нэртэй явахдаа төрсөн нутгаа хамгаалж, түүхийн дурсгалаа хамгаалаагүй юм бэ? Гацууртыг хамгаалж, гараа хумхиж суугаагүй бол болсон түүхийг бидэнд нүдэнд харагдтал яриач..?

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.