"Game of Thrones" киноны баатрын дүрийн жүжигчид солигдсон шалтгаан


Хэрэв та Game of Thrones киноны шимтэн үзэгч бол луугийн эх Дейенерис Таргариенд хүчин зүтгэдэг Даарио Нахарисын дүрийг бүтээсэн жүжигчид солигдсоныг мэдэж байгаа байх. 

Тухайн дүрийг эхэндээ Английн шаргал үст жүжигчин эр Эд Скрейн бүтээж киноны гуравдугаар бүлгийн гурван анги дээр гардаг ч үлдсэн ангиудад Голландын жүжигчин Михель Хуисман тоглосон байдаг.

Баатар эрийн дүрийн жүжигчид яагаад ийн солигдох болсон нарийн учир шалтгааныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Жүжигчин Эд Скрейнийг “Тээвэрлэгч” киноны шинэ ангид гол дүр бүтээхээр луугийн эхийн баатрын дүрээ орхисон гэдэг ч бодит байдалд өөр зүйл болсныг тэрээр саяхан хэлжээ. Нэг үгээр энэ нь түүний шийдвэр биш бөгөөд харин ч тэрээр кино багт байхыг хүсч байсан гэнэ.

Тэрээр “Миний хувьд маш гайхалтай туршлага болсон. Гэхдээ удирдлагуудын шийдвэрээр кино багаас зам минь салсан. Би төлөв байж, нэр төрийн хойноос хөөцөлдөхийг хүсээгүй. Аливаа төлөвлөгөө өөрчлөгдөхөд би аль боломжтой хувилбараар дараагийн шийдвэрээ гаргадаг” гэжээ.

Түүнийг “Тээвэрлэгч” киноны дүрээс гадна “Deadpool”, “АЛИТА: Тулааны сахиусан тэнгэр” зэрэг кинонд тоглосноор нь үзэгчид сайн мэднэ.

Эх сурвалж: Screenrant

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.