Усны нөөцөд хяналт тавих бүрэн автомат хяналтын цооног байгуулжээ


Завханы Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй "Баян Айраг эксплорэйшн" ХХК Хайрханы хөндийн газар доорх уснаас 2013 оноос хойш долоо дахь жилдээ ус ашиглаж байгаа мэдээллийг Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Усны тухай хуулийн 28 дугаар дүйлийн 28.6, 28.11, 29.1-д зааснаар Монгол Ус төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/63 тоот ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн Хяргас нуур Завхан голын сав газрын захиргааны даргын А/04 тоот тушаалаар Баян Айраг эксплорэйшн ХХК-д ус ашиглуулж байна. Тус компани 2020 онд ажиллагсдын унд ахуйн хэрэгцээнд 20.790.0 м3 усыг ашиглаж байна. Харин технологийн хэрэгцээнд зориулан 280.079.76 м3 усыг зөвшөөрлийн дагуу ашиглаж байна.

Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын нутаг, Хайрханы хөндийн газар доорх усны нөөцөд хяналт тавих зорилгоор бүрэн автомат хяналтын цооног байгуулжээ. Цооногт зургаан цаг тутам автоматаар усны хэмжилт хийж мэдээлэл ирдэг. Үр дүн маш сайн байгаа. Хайрханы хөндийн газар доорх усанд байнгын хяналт тавих боломжтой болсон гэсэн үг юм.

Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй "Баян-Айраг эксплорэйшн" ХХК нь Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/40 тоот ус ашиглуулах дүгнэлтийн дагуу, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаатай ус ашиглах гэрээг байгуулсан байгаа. Энэ гэрээний хүрээнд 2019 онд 310,642.8 м3 усыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хайрханы хөндийн газар доорх уснаас ашиглахаар гэрээ байгуулсан байна. Ус ашиглах гэрээ, дүгнэлтийг жил бүр шинэчилж хийдэг. Нэмж хэлэхэд, ус ашиглах дүгнэлт гаргуулах, гэрээ байгуулахад иргэдийн саналыг заавал тусгах хуулийн заалт байхгүй гэв. 

 

Эх сурвалж: montsame.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.