"Шимт" ааруулын шүүс зураасан код авав


 GS1 системийн зураасан кодыг эх орондоо нэвтрүүлэгч “GS1 Монгол” нийгэмлэгийн гишүүнээр хамгийн сүүлд "Хаад дээдсийн цай" болон "Шимт" ааруулын шүүс үйлдвэрлэгч дотоодын компаниуд элсээд байна. 

"Хаад дээдсийн цай" гэдгээр олон танигдсан, эрүүл мэндийн эко цайны үйлдвэрлэл GS1 системд нэгдэж албан ёсны гишүүн боллоо. Мөн "Гөү Прогресс" ХХК шинээр гаргасан “ШИМТ” ааруулын шүүсэндээ дэлхийд цор ганц, дахин давтагдашгүй MNG зураасан кодоо авлаа. 

“GS1 Монгол” нийгэмлэг нь Монгол Улс олон улсын GS1 байгууллагын 101 дэх жинхэнэ гишүүнээр элснээр байгуулагдаж, GS1 систем, зураасан кодыг олон улсын стандартын дагуу өөрийн улс оронд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн эрх бүхий цорын ганц байгууллагаар томилогдон ажиллаж байна. Тус нийгэмлэг нь GS1 систем, зураасан кодыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ААН, байгууллага, иргэний бараа үйлчилгээнд зураасан код олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангаж, хэрэгжилтийг хянах чиглэлээр ажиллаж байна. 

\

 

Эх сурвалж: montsame.mn 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.