Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээлийг танилцуулжээ


Амьтны ясыг сийлж бүтээсэн шувууны дүрс Хятадын урлагийн түүхийг хэдэн мянган жилээр уртасгажээ.

Шандуны Их сургуулийн археологич Занянь Лигийн ахалсан олон улсын эрдэмтдийн баг Хятадын Хэнань мужийн Линжин хэмээх газарт хийсэн малтлагын үеэр палеолитикийн үед хамаарах уг бүтээлийг олсон байна.

Хөхтөн амьтны шатаасан ясыг ухаж, сийлж бүтээсэн шувууны дүрсийг 13,500 жилийн настай гэж эрдэмтэд тогтоожээ.

Олдворын талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэ долоо хоногийн PLOS ONE сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эрдэмтдийн гаргасан мэдэгдэлд “Энэ олдвор нь Хятадын урлагт шувууг анх дүрсэлсэн хугацааг 8,500 жилээр урагшлууллаа” гэсэн байна.

Малтлагад оролцсон Францын Шинжлэх Ухаан, Судалгааны Үндэсний Төвийн (CNRS) мэдэгдэлд “Хэлбэр, хийцийн хувьд онцгой энэ олдвор нь амьтны дүрсийг суурин дээр тогтоож урласан Палеолитикийн үеийн одоогоор мэдэгдэж байгаа цорын ганц бүтээл юм. Баруун Европ, Сибириэс олдож байсан бүтээлүүдээс ялгаатай, өөрийн давтагдашгүй хийцтэй нь харагдаж байна” гэж тайлбарлажээ.

Тус байгууллагын мэдээлснээр үүнээс өмнө хамгийн эртнийхэд тооцогдож байсан урлагийн бүтээл нь Бээжингийн ойролцоо газраас олдсон 6,000 жилийн настай, чулуугаар урласан амьтны дүрс ажээ.

 

Эх сурвалж: CNET

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.