Хятадын Цагаан хэрэм бүхэлдээ дайсны довтолгооноос хамгаалах зориулалттай байгаагүй гэж дүгнэжээ


Хятадын Цагаан хэрмийн хойд салбар хэсэг нь дайсны довтолгооноос хамгаалах биш, харин иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах зориулалттай байсан гэсэн санааг Израйлийн археологич өнөөдөр дэвшүүлжээ.

Иерусалем хотын Хэбрью их сургуулийн археологич Гилдеон Шелах-Лавигийн удирдсан баг хоёр жилийн турш ажиллахдаа анх удаа Цагаан хэрмийн 740 км урттай хойд хэсгийн бүрэн зураглалыг гаргасан юм. 

“Манай судалгаанаас өмнө ихэнх хүмүүс уг хана хэрмийг Чингис хааны цэргийн довтолгооноос хамгаалах зорилготой байгуулсан гэж боддог байсан” гэж Шелах-Лави ярьжээ.

Өвөр Монголын нутагт байдаг уг хэсэг нь тийм ч өндөр биш, зам харгуйд ойр байрласан нь анхнаасаа цэрэг дайны зориулалтгүй байсныг харуулж байна гэж тэр тайлбарласан юм.

Судлаачдын дүгнэлтээр хэрэмний энэ хэсэг хүн малын шилжилт хөдөлгөөнийг хянах, зохицуулах үүрэгтэй байсан гэнэ. Тодруулбал өвлийн улиралд өмнө зүгийн дулаан газар нутагт малаа оторлох гэсэн нүүдэлчдийг хэрмийн тусламжтай хянаж, тэднээс татвар авдаг байсан гэх таамаг дэвшүүлжээ.

“Чингис хааны хэрэм” гэгддэг хойд хэсгийг XI-ээс XIII дугаар зууны үед байгуулж байжээ. Цагаан хэрэм нь нийтдээ олон мянган километр үргэлжилсэн олон хэсгээс тогтдог байгууламж бөгөөд анхны хэсгийг нь нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунд анх байгуулж байв.

Шелах-Лавигийн багт Израйль, Монгол, Америкийн судлаачид багтаж, дрон болон хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай дүрс ашиглан Цагаан хэрэмний хойд хэсгийн бүрэн зураглалыг гаргажээ.

Тэдний судалгааны ажлын тайлан өнөөдөр буюу Мягмар гарагт Antiquity сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: AFP

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.