НӨАТ-ын тухай хуулийг хүчингүй болгуулахаар ҮХЦ-д хандав


Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам (ШИНЭН)-аас НӨАТ-ын тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Энэ талаар ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, “Монгол Улсад НӨАТ 1998 онд бий болсон. НӨАТ-ыг хүүхдийн сүү, ахмадуудын талхнаас эхлээд бүх бараа бүтээгдэхүүнээс авч байна. НӨАТ-ыг татвар биш хяналтын механизм талаас нь үзэж, 100 хувь буцаан олгодог байх нь зөв” хэмээсэн юм.

ШИНЭН-ын ажлын багийн гишүүн Р.Ууганбаатар, “НӨАТ-ын хуулийн 5.1 зүйлд “Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэн бүр татвар төлөгч гэсэн үг. Харин аж ахуйн нэгжүүд суутган төлөгч буюу бүтээгдэхүүнийнхээ үнэ дээр татвараа нэмээд иргэд борлуулж, түүнийгээ төрд тушаадаг завсарын этгээд болсон. Нөгөө талдаа ашигт малтмал, 50 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бүх компани, мах, өндөг зэргийг НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм” гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.