ТҮМЭНД БОДОЛ, ТӨРД БОДЛОГО ХЭРЭГТЭЙ


   Хойч үеийн дүү нартаа захих хэдэн зүйл байна. Эрх мэдэл хөөж энгийн олноо мартсан эрх мэдэлтнүүдийн санаархал эцэстээ туллаа. Улсын Их Хурлын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Олон нийтийн цахим сүлжээгээр төр түмний хүү мэт хуурамч жүжиг тависан нөхөд элбэгшжээ. Сонгууль дөхөөд ирхээр  эх оронч царай , эх оронч үзэл суртал, хууран мэхлэлт худал амлалт зах хязгааргүй боллоо. Усгүй цөлтэй эх орон, тоосонд булаастай зам харгуй л бидэнд үлдэх гээд байна. Яахаа мэдхээ болихдоо ядаж л ийм зам сонгон өргөн олон түмэндээ өөрийн үзэл бодлоо хэлэх гэж хичээнэ. Идэгчдийн гарт эрх мэдэл өгчөөд юу бодож амьдарна гэж. 

    Мөрийн хөтөлбөр нэртэй залилангийн аргандаа мунхаг мэт бодон  ард түмнээ итгүүлж хэдэн халтар төгрөг хийцгүй албан тушаал олгож эхэллээ. Одоо болноо нөхдөө. Үр хойчоо хэдэн жил хуурах гэж. Юунд итгэж хэнд найдаж сууна. Жил болгон НАМ нам гэсээр гүндүүгүй Монгол сэтгэлгээгээ гуйрамчийн хийгээд хуурамчийн сэтгэлгээгээр сольж хүн байхаа болилоо. Яавал ойлгох хүмүүс вэ? Харсаар байж эх орноо харьд зарна, Үзсээр байж эх нутгаа үмхий санаат эрлийзүүдэд талхлуулна. Энэ байдал хэдэн жил үргэлжлэх вэ?  Эцэст нь хэн үүнд хариуцлага хүлээх вэ? Сонссон үгэндээ бүү итгэ савраа нуусан хулгайчдын явуулга тэнд бий. Харсан үйлдэлдээ бүү итгэ хууран мэхлэх тавилттай жүжиг түүнд бий.  Олон түмэн минь бодолтой бай түмэнд бодол , төрд бодлого хэрэгтэй цагт  эх орон өөрчлөгдөнө. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.