Шар ороомог буу


 Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт шар ороомог хэмээх буу хадгалагдаж байна.


“Ороомог” хэмээн нэрийдсэний учир нь уг бууны гол төмрийн гадуур давхар төмөр ороож, ширээж, давтаж хийснээс үүдэж ийн нэрлэсэн гэнэ. Монголчууд өөр зуураа эв түнжин хагаран, дайн самууны хөл ихтэй үед буюу нарийн тодруулбал 1696 онд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар “Жанлавцогзол” /Агийг тохинуулах/ номыг зохиохын хамтаар “Алаг ороомог”, ”Шар ороомог”, ”Улаан ороомог” гэх 3 төрлийн бууг монгол дархцуулаар бүтээлгэсний нэг нь энэхүү буу аж. Бүтээсэн цагаас хойш 1930-аад оныг хүртэл “Алаг ороомог буу”-г дайн тулааны, “Улаан ороомог буу”-г хутагт хувилгаадын, “Шар ороомог буу”-г хүрээ хийдийг хамгаалах сахиус болгон Балдан Врайбун хийдэд хадгалан үлдээж, шүтэж ирсэн байна.

 

“Шар ороомог буу” нь тухайн үедээ Балдан Врайбун хийдийн Билэг- Өлзийт сүмд залагдаж байсан бөгөөд түүгээр жил бүрийн өвлийн адаг сарын 29-ний сор залсны дараа шашны дайсан “Ландрамыг тонилголоо” гэх нэгэн ёслол үйлддэг байсан гэнэ. Балдан Врайбун хийд хэлмэгдлийн шуурганд өртөж нураахад хүрээ хийдийг хамгаалагч сахиус болсон “Шар ороомог” буу бүрэн бүтэн үлдсэнийг Хэнтий аймгийн Биндэр суманд амьдарч байсан иргэн Б.Довчин хадгалж байгаад 1969 онд тус музейд шилжүүлэн өгчээ. Гурван зуу гаруй жилийн настай энэхүү буу нь цахиурт замгаар асдаг таван цэнгийн тугалган сум тавьдаг байсан аж.

 

Түүний урт нь 200см, өргөн нь 6.2см, жин 4880 кг юм. Шар ороомог буу нь 1981 онд зохион байгуулсан “Экспо-81” олон улсын ангийн үзэсгэлэнгээс “Алтан медаль” авч байсан удаатай. Энэхүү буу нь Монголд ганцхан байдгаараа онцлогтой бөгөөд музейн ховор нандин үзмэр цуглуулгын тоонд багтдаг юм.

 

Эх сурвалж: montsame.mn

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.