Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга


Хөргөгчөнд байгаа агшаасан будаагаа ашиглан хялбар бөгөөд амттай хятад маягаар воконд хуурсан будаатай хуурга хийгээрэй. Хэрэв вок байхгүй бол энгийн хайруулын тавганд хийж болно. Вок нь нимгэн бөгөөд хурдан халдаг тул түлэнхий гоё амт оруулж өгдөг.

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Агшаасан будаа - 1+1/2 аяга                                                                                                                                                            Өндөг – 2ш
Сонгино – 1ш
Сармис – 3 хумс
Лууван – 1ш
Зайдас – 4ш
Вандуй – ½ аяга
Эрдэнэ шиш – ½ аяга
Алимны цуу – 1 ц.х
Соя соус – 1 х.х
Гүнжидийн тос – 1 ц.х
Цагаан гаа, давс, перц амтлахаар

Хийх заавар:
1. Өндгөө хуурч, гаргана. 
2. Сонгино, сармисаа ургамлын тосонд хуурч шаргалтуулаад, галаа ширүүн дээр нь тавин лууван, эрдэнэ шиш, зайдас, вандуйгаа нэмээд, үргэлжлүүлэн сайтар хутгаж хуурна. 
3. Алимны цуу, гоньд, агшаасан будаагаа нэмээд, араас нь соя соус хийж сайтар хутгана. 
4.Ингээд гүнжидийн тос, цагаан гаагаа хийгээд боллоо.

Эх сурвалж: ''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.