Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй


ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо зургадугаар сарын 24-нд болох Ялалтын баярын парадад оролцохоор Москва хотод хүрэлцэн очихгүй гэж “Asahi” сонинд мэдээлжээ.

Японы Ерөнхий сайд өмнө нь тавдугаар сарын 9-нд Ялалтын баярт оролцохоор Москвад айлчилж, энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байсан боловч коронавирусний улмаас айлчлалыг цуцлахаас аргагүйд хүрсэн юм.

ОХУ жил бүр тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 75 жилийн ойн Ялалтын баярын жагсаалыг ирэх зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосныг Оросын төрийн тэргүүн тавдугаар сарын 26-нд тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа мэдэгдсэн. 1945 оны зургадугаар сарын энэ өдөр Ялалтын баярын анхны жагсаал Москва хотын Улаан талбайд болж байв.

АНУ "Долоогийн бүлэг"-ийн уулзалтыг зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор Абэ Москвад очих боломжгүй болсон гэж “Kyodo” агентлаг Ялалтын баярын парадыг явуулах өдрийг зарласны дараа Японы Засгийн газар дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Гэсэн хэдий ч Америкийн Ерөнхийлөгч “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг есдүгээр сард болгож хойшлуулсан. Тэрбээр мөн уг уулзалтад ОХУ, БНСУ, Австрали, Энэтхэгийн удирдагчдыг урихаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:''montsame.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.