ФОТО: Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх сарын 9-нд дуусна


Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж буй. Нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй түүх, соёлын дурсгалт газар болгох уг ажил долоодугаар сарын 09-нд дуусна гэж албаныхан мэдээллээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг "Нутагт консалтинг" ХХК боловсруулж ерөнхий гүйцэтгэгчээр "Сэнзо констракшн" ажиллаж байна. 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзлэх ба явган хүний замын ажил 85, ногоон байгууламжийн ажил 90 хувьтай байгаа аж.

Харин үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг 13 хөшөө дурсгал хийхэд зарцуулах ба үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, 3 метр өндөртэй Богдын Лүндэн, 6 метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтсан юм.

Эх сурвалж: ''gogo.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.