Victoria’s Secret АНУ болон Канад дахь нийт 250 дэлгүүрээ хаана


Одоогоор брэндэд Хойд Америкт бүртгэлтэй нийт 800 дэлгүүр бий

Дотуур хувцасны Victoria's Secret брэнд АНУ болон Канад дахь нийт 250 салбар дэлгүүрээ бүрмөсөн хаахаар шийджээ. Коронавирусын цар тахалтай холбогдуулан брэнд сүүлийн саруудад ноцтой алдагдал хүлээсэн учраас ийм шийдвэр гаргасан байна.

2020 оны эхний улиралд Victoria's Secret-ийн борлуулалт 46% унасан бөгөөд Хойд Америк дахь нийт 849 салбар дэлгүүрийн дийлэнх нь карантины улмаас одоо хүртэл түр хугацаанд хаагдсан байгаа юм.

Эргэн сануулахад, энэ оны хоёрдугаар сард Victoria's Secret-ийн удирдлага өөрчлөгдөж, брэндийн 55%-ийн хувьцааг Sycamore Partners хөрөнгө оруулалтын компани худалдаж авсан билээ. Мөн сүүлийн үед брэнд илүү төрөлжсөн болох үүднээс Валентина Сампайо гэх трансжендер модель болон Али Тейт Катлер гэх plus-size моделийг "сахиусан тэнгэр"-ээрээ сонгосон байгаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.