Рожер Федерер орлогоороо Криштиану Роналдугийн өмнө бичигдэв


Forbes сэтгүүл 2020 оны хамгийн өндөр цалин хөлстэй тамирчдыг нэрлэжээ. Түүхэндээ анх удаа жагсаалтыг хөлбөмбөгч биш теннисчин тэргүүлсэн байна. Уимблдоны найман удаагийн аварга Федерер энэ онд $106 саяын орлого олжээ. Швейцарь тамирчны орлогын 100 сая нь Uniqlo, Credit Suisse, Mercedes-Benz зэрэг компаниудтай хийсэн зар сурталчилгааны гэрээний хөлс юм. Түүний араас хөлбөмбөгч Криштиану Роналду, Лионель Месси, Неймар нар жагсаж байна. Сагсан бөмбөгч Леброн Жеймс эхний тавд багтлаа. 

Шинжээчдийн үзэж байгаагаар энэ жил цар тахлын улмаас тамирчдын орлого дөрвөн жилийн хугацаанд анх удаа буурсан. Хамгийн өндөр цалинтай 100 шилдэг тамирчин 2020 онд нийт 3.6 тэрбум долларын ашиг олсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс есөн хувиар буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: ''eagle.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.