Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ


Энэ сарын 24-ний өдөр болох УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 15 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нэр дэвшин өрсөлдөхөөр болсон билээ. Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт  хуулийн хугацаанд баримт, бичгээ бүрдүүлж өгөн, нэр дэвших болзол хангасан, бичиг баримтын зөрчилгүй нэр дэвшигчдэд тогтоолыг нь гардуулсан.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр (2020.06.01) 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос маргааш (2020.06.02) нэр дэвшигчдэд батламжийг нь албан ёсоор гардуулж өгснөөр нэр дэвшигчид сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүлэх юм.

Эх сурвалж: Б.Жаргал (news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.