Энэтхэгт сармагчингууд Covid-19 шинжилгээний сорьцыг булаан зугтаажээ


Коронавирусийн шинжилгээний сорьц болох цусны дээжийг сармагчингууд эмнэлгийн ажилтнаас булааж, зугтаасан хэрэг Энэтхэгийн нийслэл Делигийн ойролцоо Мээрут хотод саяхан гарсан байна.

Ингэснээр коронавирусийн халдвар зэрлэг амьтдын дунд тархах эрсдэл үүссэн юм. 

Мод руу авирсан сармагчин сорьцыг задлахаар савыг нь шүдээрээ зулгааж байгааг сошиал сүлжээнд тарсан видео бичлэг харуулжээ.

Сүүлд сорьцуудыг ойгоос бүрэн бүтэн олсон байна. 

“Сорьцууд бүрэн бүтэн олдлоо. Сорьц бохирдох, вирус тарах ямар нэг эрсдэл үүсээгүй гэж бид үзэж байна” гэж Мээрут хотын эмнэлгийн ажилтан Дээраж Раж өчигдөр хэвлэлд ярьжээ.

Гэхдээ сорьц нь хулгайлагдсан гурван хүнээс дахин шинжилгээ авсан байна.

Коронавирус амьтанд халдсан тохиолдол бүртгэгдэж байсан ч амьтнаас хүнд халддаг гэсэн баталгаа одоогоор олдоогүй байгаа юм.

Баасан гарагт Энэтхэгт коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 4,706 хүрч, хөрш Хятадын тооноос давжээ.

Хүн амын тоо, нягтаршил өндөр боловч эрүүл мэндийн систем сул Энэтхэг улс сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын нэг том төв болоод байгаа. Тус улсын хөдөө орон нутагт фермерүүдийн ургацыг сармагчингууд хулгайлах явдал түгээмэл байдаг тул сармагчингуудын тоо толгойг бууруулах арга хэмжээ авахыг засгийн газраасаа байнга шаарддаг байна.

Дели хотын эрх баригчид Энэтхэгийн парламентын байранд жижиг биетэй бусад сармагчингуудыг нэвтрүүлэлгүй үргээхийн тулд урт сүүлтэй, том биетэй нэг төрлийн сармагчинг “харуул” болгон ашигладаг гэнэ.

 

Эх сурвалж: AFP

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.