Энэ оны эхний улиралд эдийн засаг арван хувиар агшив


 МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНЫ 5-Р САРД

2020 оны нэгдүгээр улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс арван хувиар агшив. 2019 оны нэгдүгээр улиралд бодит ДНБ-ий хэмжээ 3.5 их наяд төгрөг байсан бол энэ оны эхний улиралд 3.1 их наяд төгрөг болж 377 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Эдийн засгийн 10 нэгж хувийн уналтын задаргааг авч үзвэл

  • Уул уурхайн салбар - 7.6 нэгж хувь,
  • Бөөний болон жижиглэн худалдааны салбар -1.3 нэгж хувь,
  • Тээвэр ба агуулахын салбар -2.1 нэгж хувь,
  • Бүтээгдэхүүний цэвэр албан татвар -1 нэгж хувийн өсөлтийг тус тус голлон бүрдүүлж байна.

Боловсруулах салбарын хувьд 2020 оны нэгдүгээр улиралд 3.5%-ийн өсөлттэй гарчээ. Ундаа үйлдвэрлэл (согтууруулах ундаа ороод) болон кокс, шахмал түлш үйлдвэрлэл энэ өсөлтийг харгалзан 4.8 нэгж хувь болон 4.5 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлсэн. Харин төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтийн хурд саарсан, -7.1 нэгж хувийн нөлөөг үзүүлсэн байна.

2020 оны нэгдүгээр улиралд уул уурхайн салбар -29% (-858 тэрбум төгрөг)-ийн өсөлттэй гарлаа. Үүнийг задаргаагаар нь авч үзвэл уул уурхайн салбарын өсөлтөд

  • Нүүрс олборлолт -20.8 нэгж хувь,
  • Газрын тос олборлолт -5.8 нэгж хувь,
  • Металлын хүдэр олборлолт -3.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн байна.

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор хилийн хориг арга хэмжээ авсан, гадаад худалдааны томоохон түнш Хятад улсын эдийн засаг удааширсан, зарим нэр төрлийн түүхий эдийн зах зээлийн үнэ буурсан зэрэг нь энэхүү бууралтад нөлөөлж байна.

Гадаад худалдааны эргэлт буурч, тэнцэл алдагдалтай гарлаа. Тавдугаар сарын 15-ны байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 1 554 сая ам.доллар (31%)-аар буурч, худалдааны тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 1362 сая ам.доллар (46%)-аар, импорт 191 сая ам.доллар (9.7%)-аар тус тус буурсан байна.

2020 он гарсаар тэтгэврийн зээлээс бусад зээлийн олголт, эргэн төлөлтийн хэмжээ буурлаа. 2019 оны арванхоёрдугаар сард нийт зээлийн үлдэгдэл (тэтгэврийн зээл хассан)-ийн 11.4% буюу 1.97 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Харин энэ оны дөрөвдүгээр сард энэ үзүүлэлт 8.9% болж буурчээ. Зээл олголт 2019 оны арванхоёрдугаар сард 1.99 их наяд төгрөг байсан бол дөрөвдүгээр сард 1.47 их наяд төгрөг болж 26 хувиар буурчээ.

Эх сурвалж: Монголбанк

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.