COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн


COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх тухай санал асуулгыг iKon.mn сайтын редакцаас 2020 оны тавдугаар 26-29-ний хооронд явууллаа.

Уг санал асуулгын асуулт COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? байв.

Гурав хоног явуулсан санал асуулгын дүнг танилцуулж байна.

Санал асуулгад 7,425 иргэн оролцжээ. Үүнээс 84.5% нь Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн бол 14.9% нь дэмжээгүй байна.

Харин санал асуулгын бусад хэсэгт 0.5% буюу зарим иргэн:

  • Нээлт хийхгүйгээр бөхөө барилдуулаад шууд дамжуулж үзэх
  • Наадам хийхгүй, хуулийн дагуу 5 хоног амрах
  • Наадам хийх зардлаараа өрх, гэр бүлүүддээ дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн салбартаа дэмжлэг үзүүлэх гэсэн саналуудыг бичжээ.

Эх сурвалж:''ikon.mn''

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.