Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, чанартай хийж, үйлдвэр үйлчилгээг өргөжүүлсэн ажлын амжилтаараа “БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ”-аар шалгарсан Увс аймгийн Өмнөговь сумын шагналыг Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэрсүрэн, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

80 гаруй сумдаас шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хөдөлмөрч, бүтээлч Өмнөговьчуудын сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд өндөр их амжилтыг хүсэн “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ” болох ерөөлийг өргөн дэвшүүлье.


 

Эх сурвалж: zindaa.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.