Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ


Монголбанкнаас өчигдөр дөрөвдүгээр сарын статистик тойм мэдээллийг танилцуулах үеэрээ ипотекийн зээлийг 710 иргэнд олгосон талаар мэдээлэв. 

Дөрөвдүгээр сард олгосон ипотекийн зээлийн дүн нь нийт 54.8 тэрбум төгрөг байгаагаас 

  • 37.1 хувь нь хөтөлбөрийн
  • 62.9 хувь нь банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна.

Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нь өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөнөөр 12.1 хувьд хүрсэн байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдлийн

  • 94.2 хувь нь хэвийн,
  • 3.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 
  • 2.1 хувь нь чанаргүй зээл байгаа аж.

Цар тахлын үед манай улсад учирч болох нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд 72 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байдгаас 53 мянга нь зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргажээ. 

Эх сурвалж: ''ikon.mn''

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.