"Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ"


Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах санал боловсруулахын зэрэгцээ хар жагсаалтад 12 улсын нэмж оруулахаар болсон тухай мэдээлэл тавдугаар сарын 7-нд цацагдаж байв.

Эдгээр 12 улсын нэг нь Монгол Улс юм. 

Уг жагсаалтад орвол гадаад худалдаа, төлбөр тооцоо, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд нөлөөлж, улмаар төлбөрийн тэнцэл, ханш нөөц, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж буй. 

Харин Монголбанкнаас жагсаалтад орохгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар "Монгол Улс саарал жагсаалтаас гарч, Хар жагсаалтад орох нь гэх ташаа мэдээлэл явж байна. Энэхүү жагсаалтын албан ёсны нэршил нь Европын холбооны стратегийн дутагдалтай орон, Өндөр эрсдэлтэй гуравдагч орон юм.

Тавдугаар сарын 7-нд Европын комиссоос албан ёсоор 12 орныг уг жагсаалтад оруулахаа зарласан. Энэ нь процедурын дагуу нэг сарын дараа Европын холбооны парламент, Консулаар баталгааждаг. Харин цар тахлын улмаас дахин нэг сараар хойшилсон. Хэрвээ батлагдвал аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ. 

Монгол Улс энэ жагсаалтад орох гэж байгаа гол шалтгаан нь Саарал жагсаалтад багтсантай холбоотой. 

Европын холбооны жагсаалттай холбоотойгоор Сангийн яам, Монголбанк болон бусад газрууд хамтран тодорхой ажлуудыг хийж, нэрээ хасуулахын тулд ажиллаж байгаа.

Бидний хүлээж үр дүн бол ФАТФ-н гурван ажлаа амжилттай хамгаалсан тохиолдолд Европын холбооны жагсаалт нэрээ оруулахгүй байхад давуу байдал үүсгэнэ гэж харж байна" гэв.

 

эх сурвалж: ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.