Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орно


Өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж нар 2019-2020 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа таван бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,461,2 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Сайнцагаан сумын 150 ортой 1-р цэцэрлэгийн барилгын ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү цэцэрлэг нь Дундговь аймгийн анхны хэрэглээний халуун устай, бүрэн камержуулсан 6 анги танхим, урлаг, спортын зал бүхий цэцэрлэг юм.  Тус ажлын гүйцэтгэгчээр "Эйч ар ви констракшн" ХХК ажиллаж байна.

Мөн улсын төсвийн 2,176,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий аймгийн төвийн 2,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг “Дэвжих-Эрдэнэ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хажуугаар нь дугуйн зам, явган хүний зам хийхээр төлөвлөж байна. Ингэснээр Дундговь аймагт анхны дугуйн зам ашиглалтад орох юм.

Түүнчлэн 8,620 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 100 ортой аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил  бетоноо цутган 15 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 34.0х24.0м хэмжээтэй, цутгамал төмөр бетон хавтан суурьтай, цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, зоорьтой, 6 давхар барилга бөгөөд эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулах аж.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.