Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв


УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч, хуульч Ж.Эрхэмбаатар сонгуулийн хандивын аянаа эхлүүллээ. 

2020 оны УИХ-ын сонгуулийг 1992, 2008, 2012 онд онд явуулж байсан можаритор тогтолцоогоор буюу олон мандаттай, томсгосон тойргоор явуулахаар УИХ-аас хуульчилсан. Сонгуулийн тойргийг ийн томсгосноор шинээр нэр дэвшиж буй залууст өрсөлдөөний хувьд ч, санхүүжилт төвлөрүүлэх тал дээр ч амаргүй давааг үүсгэсэн юм. Гэлээ ч шинэ үеийн залуучуудын хувьд хэн нэгнээс санхүүгийн эх үүсвэр татахдаа бус хуулийн хүрээнд олон нийт, иргэд сонгогчдоос босгоход анхаарч ажиллаж байна. 

Нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагаандаа зориулж, “Ж.Эрхэмбаатар. ХААН банк. 5219101880” дансыг ашиглахаа зарлав. Мөнгөн хандивын хувьд иргэн таван сая хүртэл төгрөг, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөг байх юм. Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагчид буцаан шилжүүлнэ. 

Буцах хаяг нь тодорхойгүй хандивыг холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын орлогод буюу төрийн санд шилжүүлдэг. Иймд иргэн мэдээллээ бүрэн бичиж үлдээх нь зөв юм. Хандивлагчид нь бэлэн мөнгөөр хандив өгөх, мөн авахыг хориглодог. 

Энэхүү хандивын аян нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс дуусах хүртэл хугацаанд үргэлжилнэ.

 Эх сурвалж : Ikon.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.