АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа


АНУ-д коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. Нэг хоногт 740 хүн нас барж, өнөөдрийн байдлаар хохирогчдын тоо 100'545-д хүрээд байна.

Бразил дэлхий дахинд хамгийн их хохирол амссан хоёр дахь орон боллоо. Тус улсад нийт 392'360 хүн халдвар авсан нь тогтоогдож, нийт 24'549 хүн нас баржээ. Тус улсад хоногт илрэх халдварын тохиолдол 15 мянга байгаа бол өчигдөр 1027 хүн нас баржээ. 

ОХУ-д нийт 362'342 хүнээс халдвар илэрч,  3807 хүн нас барсан байна.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • АНУ - 19'162 /Нийт 1'725'388/
  • Бразил - 15'691 /Нийт 392'360/
  • ОХУ - 8915 /Нийт 362'342/
  • Энэтхэг - 5843 /Нийт 150'793/
  • Перу - 5772 /129'751/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Бразил - 1027 /Нийт 24'549/
  • АНУ - 740 /Нийт 100'545/
  • Испани-280 /Нийт 27'117/
  • Мексик - 239 /Нийт 7633/
  • Энэтхэг - 177 /Нийт 4349/
  • ОХУ - 174 /Нийт 3807/

Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

  • АНУ - 478'225
  • Испани - 196'958
  • Герман - 162'000
  • Бразил - 158'593
  • Итали - 144'658

Эх сурвалж: Worldometers.info

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.