Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас


Гадуур явж байхад таны утасны цэнэг дуусахаар яадаг вэ? Юун түрүүнд та утсаа цэнэглэх боломжтой газрыг хайж олно. Тэгвэл Нидерландын загвар зохион бүтээгч Паулине ван Дунген зарим шинжлэх ухаанчид, мэргэжилтнүүдтэй хамтран уян нарны зайн хураагуур зохион бүтээжээ. Ингээд тэрбээр 50 ширхэг жижиг нарны зайн хураагууртай хүрэм, даашинз оёсон байна. Тус даашинз болон хүрмийг нэг цаг наранд өмсөхөд ухаалаг утсыг 50 хувь хүртэл цэнэглэх хүчин чадалтай гэнэ. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

  1. “Facebook” сайтад донтогсдод зориулсан малгайтай цамц

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг байнга ухаж явдаг хүмүүст зориулсан малгайтай цамцыг “Electricfoxy” компанийн загвар зохион бүтээгчид урлажээ. “Ping” гэх алсын зайнаас “Facebook” сайтад холбогддог ханцуйгүй, малгайтай цамцыг хэдэн жилийн өмнө зохион бүтээжээ. Энгийн үгээр хэлбэл, та энэхүү малгайтай цамцыг өмссөн үедээ гар утсаа ашиглах шаардлагагүйгээр цахим хаягаа шалгах боломжтой гэсэн үг. Цамцанд оёсон мэдрэгчүүдийн тусламжтайгаар та малгай өмсч, тайлах үйлдлээр мессеж илгээж, хүлээн авах боломжтой. Танд мессеж ирэхэд мөрөн дээр чинь чичирхийлж мэдрэгдэнэ. Мөн өөр нэг төрлийн “Zip” нэртэй хувцас нь утасгүй холболтоор дуу, хөгжим сонсох боломжийг олгох гэнэ. Та хөгжмөө чангалж, суллахдаа цахилгаанаа доошлуулж, дээшлүүлэхэд л хангалттай.

  1. Жинхэнэ коктейль даашинз

‘DareDroid’ бол биомеханик коктейль даашинз. Уг даашинзыг хэдэн жилийн өмнө Нидерландын загвар зохион бүтээгч, Аноук Виппрещт урлажээ. Уг даашинзны хүзүүвчинд байрлах мэдрэгч нь таныг биеийг мэдэрч, юм уухыг хүсвэл таны даашинзны урд хэсэгт байрлах жижиг хундаганд аягалж өгнө. Мөн ханцуйнд байрлах дэлгэцээр ч удирдах боломжтой. Гэхдээ уг даашинзыг гадуур өмсөөд явахад арай л тохиромжгүй. Магадгүй загвар зохион бүтээгчид бүтээлээ улам боловсронгуй болгох биз ээ.

Эх сурвалж: www.entrepreneur.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.