Монголын үндэсний олимпын хорооны цахим хэлэлцүүлэг хойшлогдлоо


Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны цахим цуврал хэлэлцүүлгийн 5 дахь дугаар хойшлогдож 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар болсныг тус хорооноос мэдэгдлээ.

МҮОХ-ноос “Биеийн тамир, спорт - Олимпизм - COVID-19” сэдэвт цахим цуврал хэлэлцүүлгийг долоо хоног бүр зохион байгуулж байгаа билээ. Цахим хэлэлцүүлэг нь өнгөрсөн хугацаанд "COVID-19" цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөл байдалд биеийн тамир, спорт ба олимпын хөдөлгөөнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох 8 дэд сэдвийн хүрээнд 4 удаа зохиогдож, спорт холбоод, олимпын зөвлөлийн төлөөллүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, эрдэмтэн судлаачид, салбарын зүтгэлтнүүд өргөнөөр оролцсон юм.

Харин энэ удаа тодорхой шалтгааны улмаас ээлжит цахим цуврал хэлэлцүүлгийн товыг ийнхүү 2 долоо хоногоор хойшлуулж буйг ийнхүү мэдээллээ.

 

эх сурвалж : montsame.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.