Ла лиг ирэх сарын 8-нд эхлэх бол премьер лиг тодорхойгүй байна


Европын топ таван лигээс Франц, Нидерландын лиг цуцлагдан, Германы лиг үргэлжлэн явагдаж байгаа бол Испани, Английн хөлбөмбөгийн лигүүд эхлэхээр бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байна.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Ла лигийг 6-р сарын 8-аас үзэгчгүйгээр дахин эхлүүлэхийг зөвшөөрлөө. Ла лигийн багууд одоогоор 10-аас ихгүй хүнтэйгээр бэлтгэлээ хийж байгаа.

Харин Английн премьер лигийн улирал дахин эхлэх хугацаа одоог хүртэл батлагдаагүй хэвээр. Одоогоор багуудад коронавирусийн шинжилгээ хийж байгаа бөгөөд Бөрнли, Ватфорд, Бөрнмут зэрэг клубүүдэд вирусийн тохиолдол илрээд байгаа юм.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан тоглогчдын нэрсийг нууцалж байгаа ч эдгээрийн нэг нь “Ватфорд” клубийн хамгаалагч Адриан Мариаппа болох нь зарлагдсан. Коронавирусийн халдвар авсан Адриан Мариппа the Telegraph-т өгсөн ярилцлагадаа “Би урьдынх шигээ эрч хүчтэй хэвээр байгаа. Мөн үнэхээр их гайхаж байна. Би гэрээсээ огт гараагүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: bbc.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.