Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлнэ


Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасныг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.

Тэгвэл “Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч,.

Дээрх удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахлын үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн өнгөрүүлэх нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.

"Түүнчлэн Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон арга хэмжээг зохион байгуулж буй."

Тухайлбал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.

Энэ талаар болон цаг үеийн асуудлаар маргааш буюу тавдугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өгнө. 

Эх сурвалж : zaluucom.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.