“БАЯРЛАЛАА” нэртэй талархлын мото цуваа явна


"Хүннү олон улсын мото холбоо"-ноос “Баярлалаа” нэртэй талархлын мото цувааг өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Мотоциклчид Сүхбаатарын талбайн урд зогсоолоос хөдлөх аж. 

Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж буй энэ үед Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, цэрэг, цагдаа тээврийн цагдаагийн байгууллагуудад маш сайн ажиллаж буйд талархал илэрхийлж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй аж.

Тэд “Баярлалаа” гэх туг далбаа өргөн талархлын цувааг явуулах ба бүх мотоциклчид амны хаалт, бээлийтэй хоорондоо хоёроос дээш метрийн зайтай оролцох юм.

Эх сурвалж: bataar.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.