“Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо


Г.Сэр-Одын болон  МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан “Сэтгэл чамайг таньсан ч билүү” хос дууны цомогоо өлгийдөн авлаа.

Яруу найрагч Н.Минжинсайхан тус цомогтоо 10 гаруй жилийн хугацаанд бүтээсэн дууныхаа бүтээлийг хураангуйлан ийнхүү дуунд дуртай сонсогчдодоо бэлэг барилаа.

Цомогт нийт зохиолын болон поп чиглэлийн 34 дуу багтжээ.

Нямжаргалын Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн түүвэр хэвлүүлж, уншигчдынхаа гарт хүргэсэн авъяаслаг уран бүтээлч юм.

Харин “Сэтгэл чамайг таньсан ч билүү” энэхүү хос цомог нь дууных нь анхны эмхтгэл ажээ.

Цомогт МУГЖ Д.Энхзулын хүү СТА Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, Дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Дуучин Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, Дуучин СТА Э.Батхуягийн дуулсан “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг олны мэдэх эгшиглэнтэй олон сайхан дуунууд орсон байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.