Шинчонжи (Шинэ газар тэнгэр) сүмийн байруудад нэгжлэг хийжээ


БНСУ-ын прокурорын газраас өнөөдөр /2020.05.22/ тус улсад цар тахал хяналтаас гарах гол шалтгаан болсон Шинчонжи сүмийн салбар, байруудад нэгжлэг хийсэн тухай “Korea Times” мэдээлжээ.

Сөүлийн прокурорын газар тус сүмийн тэргүүн И Ман Хи болон бусад удирдлагуудыг гишүүдийнхээ мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, бусдыг залилан мэхэлсэн, коронавирустэй тэмцэх Засгийн газрын ажилд саад учруулсан гэх зэрэг үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба энэ хүрээнд хэргийн материал цуглуулахаар нэгжлэг хийжээ.

Сөүлээс өмнө зүгт байрлах Гуачон, Бусан, Кванжу, Дэжежон зэрэг хотуудад байрлах Шинчонжи сүмийн салбаруудад нийт 100 гаруй мөрдөгч ажилласан байна.

Өмнөд Солонгост нийт 11 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 47 хувь нь буюу 4700 гаруй хүн Шинчонжи сүмтэй холбоотойгоор халдвар авсан байгаа юм.

Хүн хоорондын зай ойрхон, агааржуулалт муу газар олон хүн цуглуулж мөргөл зохион байгуулсан нь олон хүнд халдвар тархах үндэс болсон гэж албаны хүмүүс үзэж байгаа аж.

Эх сурвалж: KoreaTimes (Н.Амгалантуул)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.