МУ-д замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна


Монгол улсын замын хөдөлгөөний анхны дүрмийг фото хэлбэрээр хүргэж байна.

 

Монгол Улсад замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр /2020.05.22/ тохиож байна. Тэртээ 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр“Аливаа гал усны хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэх түр дүрэм” нэрээр эхэлсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний анхны дүрмийг баталжээ. Уг дүрэм нь нийт 21 зүйлтэй. Энэ талаар ТЦА - ны Замын цагдаагийн газрын зам.тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г. Баяржаргалаас тодрууллаа.

Анхны дүрмээр 18 нас хүрсэн, сургалт төгссөн үнэмлэхтэй байх ёстой бөгөөд архичин хүмүүсийг жолооч болгож болохгүй талаар дурдсан байдаг байна.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.