Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?


УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшигчид өнгөрсөн бямба гарагт тодорлоо. Тэдний дундаас Баянзүрх дүүрэгт хэн хэн нэр дэвшин өрсөлдөх гэж байгааг шинжих аваас сонирхолтой дүр зураг тодорно. Нийслэлийн хамгийн том хоёр дүүргийн нэгийн хувьд Баянзүрх дүүрэг хоёр тойрогт хуваагдаж буй бөгөөд нийт таван УИХ-ын гишүүн сонгон төлөөллөө болгон илгээх юм.

Зохиолын дуучин, ЖДҮ-чин, нэг ч дуугүй, нам унтагч, намаасаа урвагч тэргүүтнийг өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д сонгон илгээсэн Баянзүрхчүүдийн сонголтод энэ удаа хэн гэгч улстөрчид торж үлдэх бол.

Үүнд хариулах гээд үзье:

Юуны өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог болгон хуваасныг хэлэх нь зүйтэй.

Баянзүрх дүүрэг дэх УИХ-ын 22-р тойрогт эрх баригч МАН-аас эдүгээгийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нар, 23-р тойрогт эдүгээгийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, гавьяат эмч Ж.Чинбүрэн нар дэвшинэ.

Харин АН-аас 22-р тойрогт УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа нарыг, 23-р тойрогт “Зорчигч тээврийн нэгдэл” ОНӨААТҮГ-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг, Т.Батцогт, Ж.Баясгалан нарыг дэвшүүлжээ.

Баянзүрх дүүрэгт “Та бидний эвсэл”-ээс МУНН – ын дарга Б.Батболд Улс төр судлаач , МУНН –ын  ЕНБ дарга Л.Өнөрбаяр Р.Өсөхбаяр, Г.Золзаяа, Г.Бямбасүрэн, , ШИНЭ намаас С.Амарсайхан, Х.Батсуурь, Ж.Батзандан, Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нарыг нэр дэвшүүлсэн бол “Зөв хүн электорат” эвслээс Д.Үүрцайх, Д.Түмэн-Өлзий гэсэн хоёр л хүнийг дэвшүүлээд байгаа юм байна. ХҮН намаас “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр, Х.Уянгахишиг, Д.Рагчаасүрэн, Д.Гантулга, А.Дөлгөөн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Эдгээр 28 хүнээс тав нь УИХ-ын гишүүн болно. Баянзүрхчүүд хэнд нь итгэл хүлээлгэх бол оо. МАН-аас дэвшиж буй таван хүн хэн хэн нь Баянзүрхийнхэнд танил.  Харин АН-ын тавын хувьд З.Энхболд, Д.Пүрэвдаваа хоёрыг бүгд танина. Ц.Одонтунгалаг уг нь Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдож, албан тушаалын бялуу хүртэж явсан нэгэн.

Нөгөө талаар түүнийг улсын заан Д.Бумбаярын гэргий гэвэл хүмүүс таньж мэднэ. Т.Батцогт, Ж.Баясгалан нарын хувьд төдийлөн танил биш.  

Бусад нэр дэвшигчдийн хувьд МУНН – ын дарга Б.Батболд 2008 оноос хойш дүүрэгтээ намаасаа нэр дэвшисээр ирсэн бөгөөд тойргоо сольж үзээгүй тууштай нэгэн.

Харин МУНН-ын ЕНБД Л.Өнөнрбаярын хувьд улс төр судлаач  гэдгийг нь тэр бүр хүн мэдэхгүй ч “Зөн билгийн тулааны хөтлөг” гэвэл бүгд танина.

Тэгвэл өнгөрсөн сонгуулиар Баянзүрхчүүдийн итгэлийг хүлээн гарч ирсэн, АН-аас хөөгдсөн тодотголтой болоод байгаа Ж.Батзандан ШИНЭНам байгуулан түүнийгээ удирдаж сонгуульд оролцож байна. Тэрбээр өөрийгөө Фэн ихтэй гэж төсөөлөн бардамнаж байгаа ч Баянзүрхчууд түүнд итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй. Баянзүрхчүүдийн хувьд шинэ сонголтыг эрхэмлэдэг нь урьд урьдын сонгуулийн түүх харуулж буй.

“Зөв хүн электорат” эвслээс Д.Түмэн-Өлзий нэр дэвшиж байгаа. Түүнийг нийтлэлч, блогч Артанъян, Артгаа гэдгээр нь сошал хэрэглэгчид л мэднэ. ХҮН намын нүүрийг тахалж буй “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр чадварлаг удирдагч, зохион байгуулагч гэдгээрээ онцлог. Гэхдээ бас л олон нийтэд танигдаж  чадаагүй нэгэн. Өөр нэг онцлох хүн бол “Нарантуул” ОУХТ-ийн эзэн Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү Ш.Батсамбуу. Тэрбээр 2016 оны сонгуулиар ахтайгаа нэг тойрогт өрсөлдөн, хонь чоно болж, ах дүүгийн тангараг тасрах дээрээ тулж байсан тухай яриа байдаг.  Тэрбээр энэ удаа Ж.Батзандантай хөтлөлцөн ШИНЭ намаас дэвшиж байгаа юм байна.

 

Ийм л нэр алдар, цол  гуншин, түүх намтартай нэр дэвшигчид Баянзүрхчүүдийн итгэлийг хүлээн төр түшилцэхээр горилж байна. Хэнийг сонгох нь таны эрх. Сонгосон хүмүүс чинь та бүхний дуу хоолой болж чадах уу, өөрсдийнхөө төлөө ажиллах уу гэдгийг одоо та бүхэн сайн тунгаан бодоход гэмгүй.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.