Япон улсын зэвсэгт хүчинд сансрын нэгж шинээр байгуулагдлаа


Япон улсын засгийн газар өчигдөр хиймэл дагуулуудынхаа аюулгүй байдлыг хангах зорилготой сансрын нэгжийг зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнд шинээр байгуулжээ.

Тус улсын өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчний агаарын хүчний бүрэлдэхүүнд байгуулагдаж буй шинэ нэгж нь (Space Operations Squadron) тойрог зам дахь хиймэл дагуулуудыг дайсны халдлагаас болон сансрын биетүүд, хог хаягдлаас хамгаалах үүрэгтэй ажиллана.

Мөн газарт явагдаж байгаа байлдааны ажиллагаанд хиймэл дагуулаас байрлал зүй, харилцаа холбооны дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх юм байна.

Эхний ээлжинд 20 албан хаагчтай байгуулагдсан нэгж 2023 онд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахдаа 100 орчим хүнтэй болж өргөжих ажээ.

Хятад, Орос зэрэг дайсагнагч улс орнууд шаардлагатай тохиолдолд хиймэл дагуулуудынх нь үйл ажиллагаанд нөлөөлөх, гэмтэл учруулах аюул улам бүр нэмэгдэж байгаа гэж Японы стратегичид, судлаачид үздэг.

Сансрын шинэ нэгж нь саяхан байгуулагдсан АНУ-ын сансрын зэвсэгт хүчинтэй ойр хамтран ажиллах юм байна.

 

Эх сурвалж: Р.Төмөр Associated Press (ikon.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.