Д.Нямхүү: Коронавирусний халдвар нэмэгдэж, 140 тохиолдол батлагдлаа


"ХҮНИЙ НУТАГТ БАЙГАА ИРГЭДЭЭ ЭЛДЭВ ҮГЭЭР БҮҮ ДОРОМЖИЛЖ ГУТААГААРАЙ"

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Зарим тохиолдол гурав дахь давтан шинжилгээгээр илэрч байгаа учир тусгаарлах хугацааг 21 болгосон. ОХУ-д байгаа оюутнуудын ээж аав, элчин сайд холбогдож асуусан. Тухайн сургуулиас нь өдрийн гурван хоол өгч, эмнэлгийн байгууллагаас хянаж байгаа учир санаа зовохгүй байж болно гэдгийг уламжилсан. Өвчин хэнд ч хэзээ ч ирж болно. Тиймээс хүний нутагт байгаа иргэдээ элдэв үгээр бүү доромжилж гутаагаарай.

"ХОЙД ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН ИРГЭДИЙН 40-Д НЬ КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ"

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Бид ОХУ-аас 340 оюутан татан авснаас 57-д нь коронавирус илэрсэн. Хойд хилээр орж ирсэн 400 гаруй хүнээс өчигдөр Орхонд хоёр тохиолдол бүртгэгдсэн нь оюутан, Дарханд 1 тохиодол бүртгэгдсэн нь мөн оюутан. Ингээд хойд хилээр орж ирсэн хүмүүсийн 40 хүнд коронавирус илэрлээ. Орхон, Дархан, Сэлэнгийн шинжилгээг Дарханы лабораторид хийдэг ч үүнийгээ мөн ХӨСҮТ-д баталгаажуулдаг. 

Голомтот улсаас авч ирсэн хүмүүсийг шууд шинжилгээнд хамруулах нь олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. 

"ӨВЧТӨНҮҮДИЙН БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХӨНГӨН 1, ДУНД ЗЭРЭГ 91, ХҮНДЭВТЭР 24 БАЙНА"

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өнөөдөр ХӨСҮТ-ээс 3 хүн эдгэрч гарлаа. 19-20 настай оюутан, 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.Тэд 45 хоног эмчлэгджээ. Өчигдөр 87 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д 43 хүнд хийснээс давтан шинжилгээгээр 4 хүнд ирлээ. Нэг нь ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа цэргийн сургуулийн оюутан ба  Орхонд хоёр тохиолдол, Дархан-Уул аймагт нэг илэрлээ. Тэднийг ХӨСҮТ-д авч ирж тусгаарлахаар хүмүүс явсан.  Ингээд 140 тохиолдол баталагдаж 24 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Яг одоо 116 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 1, дунд зэрэглэлтэй 91, хүндэвтэр 24 байна. Дэлхийн улсуудад эмч, сувилагч, үйлчлэгч, асрагч нар хувцсаа солихдоо халдвар авч байгаа учир ХӨСҮТ-д камер нэмсэн.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
АНУ, ОХУ, Их Британи улсууд халдвар авсан хүмүүсийн тоогоор дээгүүрт жагсаж байна. Энэтхэгт 95 мянган хүн халдвар аваад байгааа ба одоогоор 58 мянган хүн идэвхтэй байна. Тус улсад хөл хориог дахин 14 хоногоор сунгахаар болсон ба сургууль цэцэрлэг, сүм хийд гээд хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хаажээ. Мөн БНСУ-д шөнийн клубийн голомтоос үүдэлтэй халдвартай хүний тоо 9-өөр нэмэгдэж, нэг хүн нас баржээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
Насанд хүрэгчдийн 4 хувь нь, хүүхдийн 80 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Үүнийг тус бүр 15 хувиар нэмэгдүүлэх үүднээс ДЭМБ нь Олимпын хороотой хамтран идэвхтэй хөдөлгөөнд уриалах ажлуудыг хийхээр болжээ. Мөн дотны хүнээ алдах, хөл хорионы улмаас үүдэх нийгмийн сэтгэлзүйн байдалд өөрчлөлт орсон талаар дурдлаа.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Манай улстай хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхан сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улсын хэмжээнд яг одоо тусгаарлалтад 1747 хүн байна. Үүнд архаг хууч өвчтэй 133 иргэн байна. Өчигдөр 4471 хүнд тандалт хийсэн ба сэжигтэй тохиолдол илрээгүй. Шуурхай албаны 119 дугаарт 166 иргэн хандаж зөвлөгөө авсан ба БНСУ 1, ОХУ 1, Бельги улсаас 1 иргэн тус тус холбогдсон.

Эх сурвалж: Б.Нямдарь (gogo.mn)


twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.