Ялалтын баярын агаарын шоуг дахин үзүүлнэ


Коронавирусийн цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд тэмдэглэх байсан ОХУ Ялалтын баярын гол арга хэмжээнүүдийг цуцалж зөвхөн цэргийн онгоцоор агаарын шоу үзүүлсэн. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг шоуг дахин үзүүлэхээр зэхэж байгаа ажээ. Харин шоу хэзээ болох тухай мэдээллийг Батлан хамгаалах яам өгсөнгүй. Коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж товыг тогтоох ажээ.

Ингэхдээ өнгөрсөн тавдугаар сарын 9-ны шоуг тэр чигээр нь давтах биш уламж сайжруулан, сонирхолтой болгох төдийгүй үзүүлбэрийг зөвхөн нийслэл Москва биш бусад хотуудад ч үзүүлэхээр яригдаж байгаа ажээ. "Ялалтын баярын парадыг Ерөнхийлөгч Путины шийдвэрээр хойшлуулсан болохоос цуцлаагүй. Нөхцөл байдал сайн тал руугаа өөрчлөгдвөл парад болно. Агаарын шоуг дахин үзүүлэхэд хүндрэл огт байхгүй. Хэд хэд бэлтгэл хийхэд болно. Тавдугаар сарын 9-ны шоунд оролцсон экипажийнхан дахин үзүүлбэрт оролцоно” хэмээн Агаарын цэргийн хүчний IV армийн командлагч асан, хошууч генерал Валерий Горбенко хэллээ.

2020 оны тавдугаар сарын 9-нд Улаан талбай дээгүүр нийт 75 цэргийн онгоц, нисдэг тэрэг нисч шоу үзүүлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.