“Эх Орны Манаа” яруу найргийн наадам амжилттай боллоо


Хилчдийн үнэнч нөхөр “Эх орны манаа” сонины 80 жилийн ойн нэрэмжит яруу найргийн наадам энэ сарын 11-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа хилчин дайчид, ажилтан албан хаагчид, гавьяаныхаа амралтанд сууж буй ахмад хилчид оролцлсон юм

“Эх орны манаа” сэдэвт яруу найргийн энэхүү наадамд нийт 262 шүлэг ирж, хоёрдугаар шатанд 30 шүлэг тунаж үлдснээс сүүлчийн шатны шалгаруулалтанд 10-н шүлгийг үлдээж, онлайнаар шууд явуулж шилдгүүдээ тодруулав.

Тэргүүн байрыг Хилийн 0131 дүгээр ангийн хилийн салбарын дарга, хошууч Д.Чинбат “Хилийн манаа”,

Дэд байрыг Хилийн 0214 дүгээр ангийн хилийн харуулын дарга, ахлагч З.Гэрэлт-Од “Эх орны манаа”,

Тусгай байрыг Хилийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч, Сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны дарга, хэвлэлийн төлөөлөгч, ахмад Б.Баярбаатар “Эх орны манаа”,

Мөн тусгай байрыг Хилийн 0275 дугаар анги, Сэтгэлзүй, мэдээлэл, соёл, сурталчилгааны албаны хөгжимчин, дэд ахлагч Н.Наранчимэг “Эх орны манаа Эрэлхэг хилчдийн минь замнал” шүлгээрээ тус тус шалгарч, ивээн тэтгэгчдийн шагналыг хүртлээ.

Наадмын шүүгчээр “Өдрийн сонин”-ы албаны дарга,“Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, дэд хурандаа Уртнасангийн Пүрэвсүрэн, “Хас сошиал медиа” группийн тоймч, сэтгүүлч Санжаадоржийн Батгүр нар ажиллаа.

Ташрамд өгүүлэхэд тус наадмыг мэргэжлийн түвшинд амжилттай зохион байгуулахад идэвхи санаачилгатай ажилласан ХХЕГ-ын ОНХА-ны хамт олонд нийт хилчдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Ингээд “Эх орны манаа” сонины 80 жилийн ойд зориулсан онлайн яруу найргийн наадмын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.