Н.Энхбаяр Баянголд, Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшинэ


МАХН-ын дарга Н.Энхбаяр хуучин тойрогтоо буюу Баянгол дүүрэгт, хүү Э.Батшугар нь Сонгинохайрхан дүүрэгт тус, тус УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ.

МАХН, Иргэний зориг нам, Монголын ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам хамтран “Та бидний эвсэл”-ийг байгуулан, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөж буй. Тус эвсэл бүх тойрогт нэр дэвшигч сойж буй бөгөөд эцэг, хүү хоёр нийслэлд ийнхүү өрсөлдөх нь.

Одоогоос найман жилийн өмнө буюу 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр даргын гэргий О.Цолмон нь Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөөд ялагдсан. Харин энэ удаад тус тойрогт хүү нь нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Баянгол дүүрэгт өрсөлдөх болж байгаа нь АН-ын дарга С.Эрдэнэтэй тулж байгаа гэсэн үг.

Мөн энэ сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл Ардчилсан намаас Хэнтий аймагт өрсөлдөхөөр болсон нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нартай нэг тойрогт учраа таарснаар хэн нь ялахаа энэ сонгуулиар шийдэх боллоо.

 

Эх сурвалж: Л.ОЮУ(news.mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.