Д.Нарангэрэл: 15 чиглэлийн галт тэргэнд 4000 гаруй хүнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй


Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.

Өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ. Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна.

Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд нийт 4000 гаруй хүнд "COVID-19" илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.