АН-ын ҮБХ-ны хуралдаан эхэллээ


АН-ын ҮБХ-ны ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр цахимаар хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Ардчилсан намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.

Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна.

Өнөөдөр 00 цагаас өмнө СЕХ-нд албан шийдвэрээ танилцуулах ёстой. Хурлын үйл явцын талаар өнөөдөр 20.00 цагт Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд нээлттэй мэдээлнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.