УИХ-ын гишүүн Л.Энхболд нүүрсний “хулгайч” нартай хамт нэр дэвшихгүй хэмээн татгалзжээ


Намууд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж байгаа энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх горилогчдоо аймаг аймгаар нь хүлээж авч уулзаж эцсийн тохироо хийж байна.

Өмнөговь аймгийн хувьд МАН-аас УИХ-ын гишүүнээр Л.Энхболд, Амарзаяа нар сонгогдон өнгөрсөн дөрвөн жилд ажилласан.  Л.Энхболд гишүүний хувьд 340,000 тонн нүүрсний хулгайн хэргийг илчилсэн гэдгээрээ олон нийтээс өндөр үнэлгээ авч танигдсан.

Өчигдөр намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн  Л.Энхболдыг хүлээн авч уулзаж нэр дэвшигчдийн талаар санал солилцсон байна. Энэ үеэр Л.Энхболд гишүүнийг Өмнөговь аймгийн  засаг дарга Б.Наранбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нарын горилогч  нарын аль нэгтэй  нь хамтран сонгуульд нэр дэвших санал яригдсан байна.  Гэвч УИХ-ын гишүүн Л.Энхболд Би нүүрсний хулгайтай тэмцдэг хүн. Хулгайчдын  хамсаатнуудтай хамт нэр дэвших нь ёс зүйгүй гэж бодож байна . Хэрэв ийм сонголт тулгаж байгаа бол би нэрээ татая хэмээн гарч оджээ.

МАН-аас УИХ-д нэр дэвшигчдийн сүүлийн сунгаа Бага хурлаар эцэслэн тодорно.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.