Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар 8,6 тэрбум төгрөгөөр жийп авчээ


 

Өмнөговь аймаг жилдээ 230 тэр бум төгрөгийн төсөвтэй аймаг. Бусад аймгаас 3-4 дахин их гэсэн үг. Маш их төсвөөр 4 жил тансаглаж байгаа засаг дарга Наранбаатар ёстой үзээгүй юмаа үзсэн юм шиг, мөнгийг баруун солгойгүй үрэн таран хийжээ.

 Н.Наранбаатар 8,6 тэр бум төгрөгөөр жийп машин тэр дундаа хамгийн үнэтэй 570, Ланд 200 маркийн автомашинуудыг гээд 150 нэр төрлийн машинууд “Мөнх хада” гэдэг ганц компаниас дийлэнхийг нь гэрээ хийж худалдан авсан байх жишээтэй.

Тэрээр бүх хэлтэсийн дарга, өөрийн намаас томилсон дарга нараа бүгдийг нь ийнхүү хамгийн үнэтэй машин унуулан тансаглуулж байна. Булган сумын засаг даргад мөн 570 маркийн автомашин авч өгсөн байх жишээтэй. Үйлчилгээ өндөртэй үнэтэй машинуудыг төрд олноор нийлүүлэх сонирхол юунд байв. 4 жил засаг даргаар ажиллахдээ нэг цэцэрлэг бариагүй, нэг сумаа ч автозамаар холбоогүй засаг дарга Наранбаатар 8 цэцэрлэг барих мөнгөөр зөвхөн дарга нарынхаа бөгсийг эрхлүүлэн жийп машинаар бялууруулсан байна.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.