Ч.Гантулга: Түүхий нүүрс хэрэглэхгүй бүсэд Налайх дүүргийг нэмж оруулна


НИТХ-ын ээлжит хурлаар түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмж хамруулахаар болов. Ингэснээр зөвхөн нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүйгээр хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62-р тогтоолд нэмэлт өөрчлөлт байна. Энэ талаар НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэв. 

Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, энэ шийдвэр 6 дүүрэгт хэрэгжсэн. Тэгвэл НИТХ-ын ээлжит хурлаар түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд Налайх дүүргийг нэмж хамруулахаар болов. Мөн Баянзүрх дүүргийн 2-р хороо, Сонгионхайрхан дүүргийн 21-р хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хороодыг Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулав. 

Цаашид хамрагдах дүүрэг, бүсийн нутаг дэвсгэр нэмэгдээд явна гэж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдэгдэв. Тэрээр утаа, агаарын бохирдолтой тэмцэж бууруулах ажил үргэлжилж, улсын хэмжээнд томоохон хот суурин газар, аймгийн төвүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх бүсэд хамруулна гэв. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.